Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Хөдөлмөрийн чадвараа түр алдалтын тэтгэмжийг 79 мянган хүн авч байна

2022-06-16

Энэ оны эхний таван сарын байдлаар нийтдээ 984 мянган хүн нийгмийн даатгал төлжээ. Даатгал төлөгчид өмнөх оны мөн үеэс 56 мянга буюу 6 хувиар өссөн байна. Нийт даатгуулагчийн 87 хувь нь албан журмаар, үлдсэн 13 хувь нь сайн дураар даатгуулсан иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 297 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин зарлага нь 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 283 тэрбум төгрөгөөр өсөв. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 589 мянга болж, өмнөх оны мөн үеэс 55 мянга буюу 10 хувиар өсжээ. Энэ өсөлтөд хөдөлмөрийн чадвараа түр алдалтын тэтгэмж авагчид 79 мянгад хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас энэ оны эхний таван сард нийтдээ 470 мянган хүнд 1.2 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон. Тэтгэвэр авагчдын тоо 3 хувиар өссөн байна. Харин олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар өссөн байна. Учир нь энэ оны хоёрдугаар сард өндөр настны болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, бусдыг 15 хувиар нэмсэнтэй холбоотой.

Нийгмийн даатгалын сангийн зарлагын 98 хувийг тэтгэвэрт олгосон мөнгөн дүн эзэлж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хор

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-16 14:00:222022-06-16 14:00:22Хөдөлмөрийн чадвараа түр алдалтын тэтгэмжийг 79 мянган хүн авч байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган доллар шилжүүлжээ Link to: Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган доллар шилжүүлжээ Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган... Link to: У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ Link to: У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд...
Scroll to top Scroll to top Scroll to top