Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“Монгол хэл бичгийн ТУСЛАХ БАГШ” НОМ ХУДАЛДААНД ГАРАХ ГЭЖ БАЙНА

2023-11-03
Уялга үг
“Идэр” их сургуулийн багш Ч.Нацагдорж, Д.Уянга нарын хамтран боловсруулсан “МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН “ТУСЛАХ БАГШ” гарын авлагын агуулга, арга зүйн боловсруулалт, хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар хэдэн ам үг хэлж, уялга үг бичье.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, ялангуяа ЭЕШ өгөх төгсөгчдөд зориулсан энэхүү гарын авлага нь Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш нарт ЭЕШ-д шавь нараа хэрхэн бэлтгэх, сонгосон эхийн задлалыг яаж хийх, юунд анхаарах талаар зөвлөмж болохоор барахгүй сурагчдад өгсөн сэдэв, асуулт, даалгаврыг алдаагүй зөв хийх мэдлэг, чадварыг олгох, санамж анхааруулга өгөхүйц “туслах багш”-ийн үүргийг гүйцэтгэх сургалтын гарын авлага болж чаджээ.
Уг гарын авлага нь 3 бүлэгтэй бөгөөд нэгдэх бүлэгтээ урд өмнө монгол хэл бичгийн аймаг, хот, улсын олимпиад болон төгсөлт, элсэлтийн удаа дараагийн шалгалтад орж байгаагүй шинэ сэвүүн, сонирхолтой сэдэв, сургамжит санаатай, танин мэдэх агуулгатай уран сайхны ба шинжлэх ухааны зохиолын нэгэн сэдэвт төвлөсөн 15 эх бичвэрийг сонгон, түүндээ задаргаа тайлбарыг зөв оновчтой хийж үзүүлсэн нь зүйтэй байна.
Гарын авлагын хоёр дахь бүлэгтээ Монгол хэл, уран зохиолын сурах бичигт орж, шалгалтад гүйцэтгэж байсан 10 эх сэдвийг сонгон авч, даалгаврын гүйцэтгэлийг үлгэрлэн үзүүлсэн бол гурав дахь бүлэгтээ суралцагчид бие даан бичиж зохиох эхийн сэдэв өгч, даалгавар гүйцэтгэлийг хэрхэн хийж, өөрийгөө үнэлэх оноожуулах арга зүйг өгсөн нь багшийн туслалцаагүйгээр бие дааж гүйцэтгэх “гэрийн даалгавар” болсон байна. Бүлэг хэсэг бүрт сургаалын шүлгээс эшилсэн монгол бичгийн эхийг кирилл бичигт хөрвүүлэх даалгаврыг давхар өгчээ.
Манай орны ЕБС-д үзэж судалдаг гол хичээл-Монгол хэл, уран зохиолын сургалтын түүхийг товч сөхвөл 1990 оноос өмнө бид монгол хэлний хэлзүй \авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй\, зөв бичих дүрэм заахыг чухалчилдаг байсан бол мөн оноос хойш монгол хэлний хичээлийн агуулгад зарчмын томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдсэний нэг нь “эх сэдэв (mekst)”-т тулгуурласан “эх төвтэй” сургалтын агуулгад шилжсэн явдал юм. Төрөл бүрийн сэдэвт эхэд эхийн хэсэгчилсэн болон бүрэн задлал хийх, эхийг хувиргаж дэлгэрүүлэх юмуу хураангуйлж бичих, улмаар эх зохиож бичих чадварыг эзэмшүүлэх нь манай хэлбичгийн хичээлийн гол зорилго байсаар байна.
Эх бичвэрийн дээд эрэмбийн бүтээлч ажил нь эсээ бичих чадвар юм. Уг номын гуравдугаар бүлэг нь “Эсээ бичих сэдвүүд” , “Эсээ бичиж сурахад хэрэгтэй зөвлөмж”, “Эсээ үнэлэх шалгуур”-ыг боловсруулж оруулсан нь суралцагчдад зориулсан энэхүү гарын авлагын хэрэгцээ, шаардлага, үнэ цэн, ач холбогдлыг бүр ч өргөж байна.
Хамтын номыг нь хянан шүүдэглэж, урмын мялаалгын уялга үг бичлээ, удаах сайн номыг нь урин залж хүлээе, багш нь.
Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, МУ-ын зөвлөх багш Д.Баттогтох
Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2023-11-03 22:40:562023-11-04 17:25:55“Монгол хэл бичгийн ТУСЛАХ БАГШ” НОМ ХУДАЛДААНД ГАРАХ ГЭЖ БАЙНА

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”22 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Цахилгааны шөнийн хөнгөлөлт 11 сарын 1-ээс мөрдөгдөж эхлэнэ. Link to: Цахилгааны шөнийн хөнгөлөлт 11 сарын 1-ээс мөрдөгдөж эхлэнэ. Цахилгааны шөнийн хөнгөлөлт 11 сарын 1-ээс... Link to: Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаас Мөрөн сумын Засаг даргад Х.Тайванбаярыг нэр дэвшүүлэн дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа. Link to: Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаас Мөрөн сумын Засаг даргад Х.Тайванбаярыг нэр дэвшүүлэн дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа. Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаас Мөрөн сумын...
Scroll to top Scroll to top Scroll to top