
Өнөөдөр сумын ИТХ-ын 19-р хуралдаан ЗДТГ-ын иргэний танхимд боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Сумын 2024 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд орж ажиллах иргэний төлөөллийг батлах тухай

Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг байгуулах тухай

Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.