Хүүхдэдээ яс мөлжүүлдэг үү?

Ястай махыг шүдээрээ мөлжих нь хүүхдийн эрүү, амны хөгжилд сайн төдийгүй шүдийг бэхжүүлдэг гэдэг.
Хүүхдэд хавирга, шаант, богтос, дунд чөмөг зэргийг мөлжүүлдэг бөгөөд нямбай сайн мөлжсөн хүүхдийг урмын үгээр мялааж, магтдаг.
Яс мөлжихөд хүүхдийг анхаарлаа төвлөрүүлэн нэг газраа тогтвортой суух сургалт бөгөөд нямбай, сайн, чадах хүртлээ хичээж цэвэрхэн мөлжих нь хүүхдэд аливаа эхэлсэн ажлаа гүйцэтгэл сайтай, сайн хийж дуусгах дадлын эхлэл болдог.
Ясандаа ойрхон мах амттай байдаг бөгөөд халуун, бүлээн ясыг гараараа барьж, махыг нь шүдээрээ зулгаахад хүүхдийн ясны ядаргаа гарч, хий хуй дарагддаг гэдэг.
Хүүхдийг яс мөлжүүлэхийн өмнө элдэв амттан өгөхгүй мөн чанасан махнаасаа зөөлчлөн өгөх хэрэггүй.
А.Найгалмаа.