Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫГ “ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН” МЭДЭГДЭЛ ГАРГАХЫГ ШААРДСАН УУ

2022-03-30

ОХУ-ын эхлүүлсэн дайны эсрэг нэгдэхийг  Европын холбоо Монгол улсад суугаа төлөөлөгчийн газраараа дамжуулан ил болон далд хэлбэрээр  засгийн газарт  шахалт үзүүлж байгаа  гэх мэдээлэл байна. Учир нь Монгол улс  “Дайныг эсэргүйцэж байна эсвэл эсэргүйцэхгүй” гэсэн ямар ч мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Хэрвээ Европын холбоонд “үгүй”  гэж хэлбэл тэр зүгээс ирдэг  бүх санхүүжилт зогсоно. Харин ОХУ-ын эсрэг мэдэгдэл гаргачихвал шатахууны болон эрчим хүчний хувьд  хүндрэл үүснэ гэсэг үг юм. Тодруулбал жижиг орны зовлонг энэ өдрүүдэд мэдэрч , төр шийдвэрээ гаргаж чадахгүй гацаанд ороод байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЗОГСОНО

Тэгвэл бид Европыг холбоонд “татгалзсан” хариу хэлвэл ямар эрсдэлүүд хүлээж байна вэ? Өнөөдрийн байдлаар Монгол улсын гадаад өр 33,2 тэрбум америк доллар. Энэхүү өрийн 30% нь Евролын холбоотой хамраалалтай байдаг байна. Мөн Европын холбоотой хамаарал бүхий олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтууд их байдаг.  Тэдгээрийг оруулбал манай улсын гадаад өрийн 50% Европын холбооны улсуудтай хаамаралтай. нь Дээр дурьдсан 33,2 тэрбум америк долларын өрийн 8,4 тэрбум долларыг Нидердланд улсаас  авсан байна.

Хамгийн их зээл авсан гэх Нидерланд улс нь Монголын арилжааны банкуудтай нягт холбоотой ажилладаг. Монгол улсын арилжааны банкууд Нидерланд улсаас зээл авч тухайн мөнгөө монгол улсад эргэлдүүлэх  замаар зээдээ  эргүүлэн төлдөг. Тиймээс бид “Дайныг эсэргүйцэж байна” гэж мэдэгдвэл банкны хүү нэмэгдэх, иргэд зээл авахад төвөгтэй болох, эргээд бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх өндөр эрсдэлтэй юм.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЗОГСОНО

Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 10-15%-ийг европын холбоо эзэлдэг. Энэ худалдаа одоогийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Гэвч дайны нөхцөл байдлаас үүдэн ОХУ-аар дамжиж ирдэг европын бараа тойруу замаар ирж, өртөг нь нэмэгдсэн байдалтай байна. Одоогийн байдлаар Европын холбооноос үзүүлсэн эдийн засгийн шахалт байхгүй ч аль хэдийн европ талаас ирдэг барааны үнэ өссөн байдалтай байна. Тиймээс бид зээл тусламж, импортыг хэвийн байлгахын тулд “Дайныг эсэргүйцэж байна” гэж мэдэх ёстой. Гэвч нөгөө талд ОХУ-тай хийх худалдаа, 2 улсын харилцааг хэвийн хадгалах шаардлагатай байна.

 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/03/219044-11122017-1512966378-1903325279-bloom.jpg 614 1000 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-03-30 13:26:002022-03-30 13:27:39ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫГ “ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН” МЭДЭГДЭЛ ГАРГАХЫГ ШААРДСАН УУ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ IV САРЫН 1-НД ЭХЭЛНЭ Link to: ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ IV САРЫН 1-НД ЭХЭЛНЭ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ IV САРЫН 1-НД ЭХЭЛНЭ Link to: ОХУ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ХИЛЭЭР ЭЛСЭН ЧИХЭР ҮР ТАРИА ГАРГАХЫГ ХОРИГЛОЛОО Link to: ОХУ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ХИЛЭЭР ЭЛСЭН ЧИХЭР ҮР ТАРИА ГАРГАХЫГ ХОРИГЛОЛОО ОХУ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ХИЛЭЭР ЭЛСЭН ЧИХЭР...
Scroll to top Scroll to top Scroll to top