БНХАУ-ААС 90 ГАРУЙ ХАЙРЦАГ МУУДСАН ТАХИАНЫ МАХЫГ ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРЖЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас БНХАУ-аас их хэмжээний “Муудсан” тахианы мах оруулж ирсэн зөрчилийг илрүүлсэн байна.
Төлөвлөгөөт бус шалгалтаар Улаанбаатар хотод муудсан тахианы мах карго тээврээр орж ирснийг илрүүлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр гурван тонн орчим тахианы мах хилээр орж ирсэн гэж тооцоолсон байна.
МХЕГ “Энэхүү ачаа өчигдөр шөнө Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн орж ирснийг илрүүлээд шалгаж байна.
Зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирсэн тул хөлдсөн бүтээгдэхүүн хайлж, гэссэн байсан. Бид дээж авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй. Шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Холбогдох эздийг нь дуудсан. Хяналт шалгалт үргэлжилж байна. гэлээ.