Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

МОНГОЛ АЗАРГАНЫ ЗАСААГ ХЯРГАЖ БАЙГАА НЬ АМЬТНЫ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН АСУУДАЛ ГЭЖ ҮЗЛЭЭ

2022-04-01

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адуу нийгэмлэгээс “Монгол азаргыг хэрцгийгээр эрэмдэглэхээ зогсоо” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ талаар “Монгол адуу” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Чойжамц” Монголчууд морийг өөрсдийн хийморь, сүлдтэй холбож ярьдаг. Гэвч адуундаа хамгийн харгис хандаж, амьдаар нь эд эрхтнийг нь тайрч байна. Энэ бол бидний ой тойнд багтамгүй зүйл. 

Монгол азарганы сэлдий буюу засааг хяргаж байгаа нь амьтны эрхийг зөрчсөн асуудал юм. Мориныхоо нуруун дээр өсөж торнисон монгол хүмүүс өнөөдөр эрийн хийморь болсон эцэг малынхаа эд эрхтнийг тайрч байна. Зүчээтэй уяач болгон, айл бүр өнөөдөр ийм харгислал үйлдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад албан шаардлага өгнө” гэдгээ илэрхийлсэн юм. 

Мөн тэрбээр “Гадаадаас үржүүлгийн зорилгоор азарга оруулж ирэхийг хатуу хориглох хэрэгтэй. Түүнчлэн монгол азаргыг эрэмдэглэх явдлыг улс даяар хатуу таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцдог шийдвэр гаргаж өгөх хүсэлттэй байна.

Үүнийг шийдвэрлэхгүй бол Дэлхийн амьтныг хамгаалах нийгэмлэг рүү хандана. Адуунд хайртай монголчууд өөрсдөө адууныхаа эд эрхтнийг тайраад эрлийз адуугаараа мөнгө олж байна гэдгийг дэлхий сонсох юм бол шившиг болно” гэв. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/292360-01042022-1648793604-854560283-ffff.jpg 408 1000 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-01 16:19:582022-04-01 16:19:58МОНГОЛ АЗАРГАНЫ ЗАСААГ ХЯРГАЖ БАЙГАА НЬ АМЬТНЫ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН АСУУДАЛ ГЭЖ ҮЗЛЭЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-ААС ӨМНӨ БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР БУЦААН ОЛГОЛТОО АВНА Link to: ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-ААС ӨМНӨ БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР БУЦААН ОЛГОЛТОО АВНА ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-ААС ӨМНӨ БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР... Link to: АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ 6-8 САРТАЙ ОНОШЛОГДОХ БОЛОМЖТОЙ Link to: АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ 6-8 САРТАЙ ОНОШЛОГДОХ БОЛОМЖТОЙ АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ 6-8 САРТАЙ ОНОШЛОГДОХ...
Scroll to top Scroll to top Scroll to top