МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ХАРИУГ 4-Р САРЫН 13-НД ЦАХИМААР ЗАРЛАНА
Эх хэл, бичгийн шалгалт 4-р сарны 2-ны өдөр зохион байгуулагдсан. Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцаа соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг болсон.
Шалгалтыг нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95%-тай байв. Шалгалтын оноог 2022 оны 4-р сарын 13-ны өдөр https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулна гэж БҮТ-өөс мэдээллээ