Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

2022 оны эхний улиралд авлигын хэрэг өмнөх оныхоос 40% өсөв

2022-04-12

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний улиралд авлигын 124 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 35-аар буюу 39.3% өссөн дүн юм.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 28-аар буюу 39.4% өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Бүртгэгдсэн авлигын 124 хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 

  • 99 (75.6%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
  • 17 (13.0%) нь хахууль авах гэмт хэрэг
  • 7 (5.3%) нь хахууль өгөх гэмт хэрэг
  • 4 (3.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
  • 1 (0.8%) нь дураараа аашлах гэмт хэрэг
  • 2 (1.5%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг
  • 1 (0.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Ташрамд дурдахад, Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд Дураараа аашлах талаар тусгасан бөгөөд 

236.1.Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.
Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/214925-19092017-1505788300-760674657-awliga-1000x570-1.jpg 570 1000 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-12 08:09:572022-04-12 08:09:572022 оны эхний улиралд авлигын хэрэг өмнөх оныхоос 40% өсөв

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье Link to: Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том... Link to: ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ? Link to: ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ? ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН...
Scroll to top Scroll to top Scroll to top