Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“Залуу гэр бүлийн байрны урьдчилгааг нийгмийн даатгалын сангаас нэг удаа төлдөг байя”

2022-04-19

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр (2022.04.18) зохион байгуулсан.

Монголын залуучуудын холбооноос нийгмийн даатгалын зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Гэвч энэ ажлаа хангалтгүй гүйцэтгэж байна.

Мөн залуусын төлөөлөл тус зөвлөлд байхгүй учраас нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна. Тиймээс залуус нийгмийн даатгал төлөх ч сонирхолгүй болсон. Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд залуусыг оролцуулан зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна” гэв.

Эдийн засагч Г.Хонгор “Залуу гэр бүлүүд байр, орон сууц худалдан авахдаа Нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэдэг байх санал дэвшүүлж байна. Мөн сурч, боловсрохдоо төлсөн мөнгөнөөсөө авч ашигладаг болох хэрэгтэй. Боломж нь байгаа, гагцхүү эрхзүйн орчин нь алга. Бидний дэвшүүлж буй энэ саналыг залуусаар хэлэлцүүлж, дэмжвэл албан ёсоор УИХ-д танилцуулна” гэлээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/140696005_425056788572018_8868365118061872897_n-810x500-1.jpg 500 810 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-19 16:27:412022-04-19 16:27:41“Залуу гэр бүлийн байрны урьдчилгааг нийгмийн даатгалын сангаас нэг удаа төлдөг байя”

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ ТҮЛШ 250 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Link to: ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ ТҮЛШ 250 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ... Link to: Сэрэмжлүүлэг: Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Link to: Сэрэмжлүүлэг: Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Сэрэмжлүүлэг: Баруун болон төвийн аймгуудаар...
Scroll to top Scroll to top Scroll to top