Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Бороо, нойтон цас орж ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

2022-04-25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр /2022.04.25/ Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.

Цаг уурч Э.Мөнх-Эрдэнэ “Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр  салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Мөн Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ихэнх, төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, цаг агаар ихэнх нутгаар эрс ширүүснэ, Дархадын хотгор, хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Хүрэн бэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан. Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/uigfg-1.jpeg 336 638 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-25 08:01:402022-04-25 08:01:40Бороо, нойтон цас орж ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Монголын Stalwart Esports баг PUBG Mobile-н Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга боллоо Link to: Монголын Stalwart Esports баг PUBG Mobile-н Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга боллоо Монголын Stalwart Esports баг PUBG Mobile-н Өмнөд Азийн... Link to: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ Link to: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож ...
Scroll to top Scroll to top Scroll to top