Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2022-04-29

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ 10.00 цагт эхэлнэ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

  • Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
  • Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.1.онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/Tuvshinbayar-750x567-1.jpg 567 750 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-29 07:36:532022-04-29 07:36:53Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ Link to: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ... Link to: Автомат жолоодлоготой такси лицензээ авлаа Link to: Автомат жолоодлоготой такси лицензээ авлаа Автомат жолоодлоготой такси лицензээ ав...
Scroll to top Scroll to top Scroll to top