Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

2022-05-10

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эмийн салбарт ахиц дэвшил гараагүй гэдэг үр дүн гарсан байна. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа эм бэлдмэлийн тайланг  Хүний эмийн  зөвлөл хэлэлцэж бүртгэлийн хугацааг сунгах үүрэгтэй. Гэвч 2020 онд шинээр бүргүүлсэн эмийн 92%-ийг аюулгүй байдлын тайланг хэлэлцээгүй хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тодруулбал:

2015 оны 13-р тушаалын дагуу эмийн бүртгэлийг хугацааг сунгуулахдаа аюулгүй байдлын мэдээллийн тайланг ирүүлнэ

2019 оны А/295 тоот тушаалаар бүргүүлэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавьсан хяналт, судалгааны тайлан, дүнгийн талаар үнэн зөв мэдээллээр Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийг ханган ажиллах үүрэгтэй гэж заажээ. Гэвч

2018 онд нийт 596 эмийн бүртгэлийн хугацааг сунгасгаас 86,9% нь

2019 онд, нийт 703 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 94,5% нь

2020 онд, нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 92% нь эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлөөр хэлэлцээгүй байна. Энэ нь үндсэндээ Монгол улсад шинээр орж ирж байгаа эм аюултай , аюулгүй эсэхийг монгол улс магадлахгүй хэрэглээнд нэвтрүүлсэн гэсэн үг юм.

 Шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Эдгээр 44 аж ахуй нэгжээс ердөө 7 аж ахуй нэгж л стандартыг хангаж байна. Бусад нь стандартын шаардлага хангаагүй хэдий ч эмийг үйлдвэрлэсээр байна. Импортын эмийн чанар аюулгүй байдалд анхаардаггүй дээр нь дотоодын  эмийн үйлдвэр нь шаардлага хангаагүй хэдий ч Монгол улсын эмийн үнэ олон улстай харьцуулахад 3-8 дахин өндөр үнэтэй байна

2016 онд ДЭМБ-аас эмийн салбарыг хариуцсан агентлагтай болохыг зөвлөсөн. Үүний хүрээнд “Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэсэн шинэ бүтцийг байгуулсан. Гэвч энэхүү бүтэцдээ эмийн лабораторыг байгуулах шаардлагатай байсан. Дотоодын эмийн  лаборатор нь техник технологигүй, урвалж бодисгүй гээд дутагдал ихтэй учраас Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын эмийн аюулгүй байдлыг магадлаж чадахгүй байна.

Монгол улсад бас нэгэн дутагдалтай байгаа зүйл нь сумдын эмийн сангийн асуудал. Одоогийн байдлаар ихэнх сум 1 эмийн сантай. Эмийн сангууд нь хувийн, улсын, нөхөрлөлийн гээд өмчлөлийн хувьд олон янз. Энэ нь шаардлагатай эм бэлдмэл гарсан үед яаж нийлүүлэх нь ойлгомжгүй, эмийн эргэлтийн удаашруулж байна. Тиймээс цаашид эмийн талаар төрөөс авах бодлого арга хэмжээг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт гарсан байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/LLL.jpg 538 713 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-10 07:38:372022-05-10 07:39:06МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ Link to: Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэр... Link to: ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов Link to: ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө...
Scroll to top Scroll to top Scroll to top