Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ЗГ:ЦИРКИЙН БАЙРЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2022-05-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага,
  • 1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,
  • Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,
  • 15 багш, дасгалжуулагч ажиллаж байна. 

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна. 

Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ. 

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-18 16:27:242022-05-18 16:28:16ЗГ:ЦИРКИЙН БАЙРЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН ДОНОР БОЛОХ БОЛОМЖТОЙ Link to: ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН ДОНОР БОЛОХ БОЛОМЖТОЙ ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН... Link to: Дөрвөн настай хүү зүү залгиж, нээлттэй хагалгаанд орлоо Link to: Дөрвөн настай хүү зүү залгиж, нээлттэй хагалгаанд орлоо Дөрвөн настай хүү зүү залгиж, нээлттэй хагалгаанд...
Scroll to top Scroll to top Scroll to top