Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно

2022-05-24

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 

-“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай” хуулийг УИХ-аас баталсан. Энэ нь нэг сая төгрөг болон түүнээс доош цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн 2022 оны 5-12 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох зорилготой. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн дарамт үүсч байгаа одоогийн нөхцөл байдалд бага орлоготой иргэдээ хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэхүү ажил олгогчоос ирүүлсэн тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна. Өөрөөр хэлбэл тавдугаар сард төлсөн шимтгэлийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно. Нэг сая төгрөг түүнээс доош цалингаас тооцон шимтгэл төлсөн албан журмын болон сайн дурын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг буцаан олгох юм. Харин нэг сая төгрөгөөс дээш цалин хөлстэй иргэнд шимтгэл буцаан олгохгүй.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-24 15:28:582022-05-24 15:28:58А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг “өөрийн хамаарал бүхий иргэдэд олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүлжээ Link to: Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг “өөрийн хамаарал бүхий иргэдэд олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүлжээ Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг... Link to: Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 75 оюутанд батламжийг нь гардуулав Link to: Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 75 оюутанд батламжийг нь гардуулав Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан...
Scroll to top Scroll to top Scroll to top