Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

2022-05-30

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өчигдөр/2022.05.29/ боллоо. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Үүнээс Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл найман даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр болсон юм. Харин Архангай аймгийн Тариат сумын харьяат, сумын заан Ө.Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв.

Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ, цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ. Харин дунд шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг тус тус нэмэв.

Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 04-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан, зургадугаар сарын 05-нд “Дашваанжил газ” ХХК-ны нэрэмжит “Чингэлтэй хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-30 08:05:072022-05-30 08:05:07М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: МХЕГ: Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагддаг тул бэлгээ анхаарч сонгоё Link to: МХЕГ: Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагддаг тул бэлгээ анхаарч сонгоё МХЕГ: Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар... Link to: ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ Link to: ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГ...
Scroll to top Scroll to top Scroll to top