Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад бүртгэгджээ

2022-05-31

Африк тивийн гадна төдийлөн илэрч байгаагүй сармагчны цэцэг өвчний халдварын 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад илрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээллээ.

Уг өвчин яагаад ийм өргөн хүрээнд тархах болсныг гүйцэд ойлгоогүй байгаа ч өвчний вирус мутацлагдсан гэх нотолгоо одоогоор олдоогүйг бас мэдээлсэн байна.

Сармагчны цэцэг өвчний голомт Африк тивийн баруун болон төв хэсэгт илэрдэг ба зэрлэг амьтадтай хэт ойр харилцсан тохиолдолд л хүнд халдварладаг юм. Мөн халдвар тархалт нь Африк тивээс хэтэрч байсан тохиолдол бараг байдаггүй.

Баасан гарагийн байдлаар Испани улсад халдварын нийт 98 тохиолдол, Их Британид 106 тохиолдол, Португал улсад 74 тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр бас Аргентин улсад анхны тохиолдол бүртгэгдсэн нь Латин Америкийн бүс нутгийн анхны тохиолдол болжээ.

Уг тохиолдол нь саяхан Испани улсад аялаад Буэнос-Айрес хотод буцаж ирсэн эрэгтэй юм байна.

Британи, Испани, Португал, Канад, АНУ-д бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрснийг мэргэжилтнүүд баталж байгаа.

Одоогоор Британи, Герман, Канад, АНУ-ын эрдэмтэд сармагчны цэцэг өвчний эсрэг салхин цэцгийн вакцин хэрэглэх боломжийг судалж байна. Гэхдээ ДЭМБ-ын мэргэжилтэн Розамунд Люис сармагчны цэцэг нь арьс-арьс хүрэлцэх замаар халдварладаг тул амархан тархах боломжгүй, тиймээс вакцинжуулалт одоогоор шаардлагагүй гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-31 07:42:472022-05-31 07:42:47Сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад бүртгэгджээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ЗУРГАДУГААР САРЫН 1-НЭЭС ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ААДАР БОРОО ОРНО Link to: ЗУРГАДУГААР САРЫН 1-НЭЭС ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ААДАР БОРОО ОРНО ЗУРГАДУГААР САРЫН 1-НЭЭС ИХЭНХ НУТГААР ДУУ... Link to: Хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас доошгүй хувь байх, данснаас нь шууд суутгахаар зохицуулна Link to: Хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас доошгүй хувь байх, данснаас нь шууд суутгахаар зохицуулна Хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас...
Scroll to top Scroll to top Scroll to top