Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

​Т.Доржханд: 14 хоног ажиллаад 14 хоног амрах заалт уул уурхайн салбарынхныг хүнд байдалд оруулж байна

2022-06-03

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хуульч, уурхайн ажилчдын төлөөлөл Хөдөлмөрийн тухай хуулиас болж уул уурхайн салбарын ажиллах хүчний том асуудал үүсч байгаа тул энэхүү хуулийг өөрчлөх ёстой талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын эдийн засаг арван жилийн хугацаанд таг гацчихсан. Өсөлтийг сүүлийн 10-15 жил түлхэж ирсэн уул уурхайн салбар зогсоод байна. Учир нь энэ салбар ажиллах хүчний дутагдалд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийг олон жилийн дараа шинэчлэн баталлаа гэж том мэдэгдлүүдийг хийсэн. Гэтэл он гарснаас хойш бодит байдал дээр уул уурхайн салбарт ажилладаг ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг зохицуулалтад шилжсэн. Үүний үр дүнд залуучуудын орлого буурч, бүтээн байгуулалт хийж байгаа компаниудын үйл ажиллагаа доголдож, гурван ээлжээр ажилладаг байсан бол дөрвөн ээлжээр ажилладаг болсон. Цаашлаад хилээ нээж эдийн засгийн асуудлаа шийдэх гэхээр уурхайнууд нь бүрэн хүчин чадлаараа ажилахгүй, ажилчдын дутагдалд орж байна. Шалтгаан нь шинэчлэн баталсан Хөдөлмөрийн хуулиас болсон. Уул уурхайн салбар ажиллаж чадахгүй тохиолдол долларгүй, ханш алдаж, инфляц өсөх болно. Үр дүнд нь эдийн засаг буцаж богцлогдох гээд байна. Үүний цаад талд залуучуудын орлого буурч, нийгмийн асуудал тулгарч ажилгүйдэл ядуурал үүсэх гээд байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарт ажилладаг залуусын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Мөн экспортоо хурдан шийдэхийг хүсэж байвал зөвхөн боомтын асуудлыг биш уул уурхайн салбарт ажиллах боломжийг нэмэх хэрэгтэй.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-03 17:44:222022-06-03 17:44:22​Т.Доржханд: 14 хоног ажиллаад 14 хоног амрах заалт уул уурхайн салбарынхныг хүнд байдалд оруулж байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА Link to: ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ... Link to: Сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гаднах спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагт нээлттэй байлгах захирамж гарлаа Link to: Сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гаднах спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагт нээлттэй байлгах захирамж гарлаа Сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын...
Scroll to top Scroll to top Scroll to top