Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

МАН-ын бүлэг: ҮХНӨ-ийг олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд өргөн барина

2022-06-06

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн нам, иргэдээс ирсэн саналын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн тавдугаар сард улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг УИХ-д ирүүлсэн. Хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, саналыг нь сонссон.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тухайлбал, Үндсэн хууль судалдаг судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатуудын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулсан юм. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгээс энэхүү асуудлыг хэлэлцлээ. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

МАН, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын талаар урьд өмнө байр суурь илэрхийлж байгаагүй. Харин өнөөдөр тодорхой бүрэлдэхүүний санал гарч, УИХ-ын ТББХ-оор хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал юм гэдэг талаар бүлгийн гишүүд тодорхой саналуудыг хэллээ. Иймээс улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хууль санаачилж болох юм гэж үзлээ” гэв.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-06 16:28:372022-06-06 16:28:37МАН-ын бүлэг: ҮХНӨ-ийг олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд өргөн барина

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ​ТАНИЛЦ: Эмээлтийн эрхээ түр хасуулсан 20 компанийн 11 нь хятад эзэнтэй Link to: ​ТАНИЛЦ: Эмээлтийн эрхээ түр хасуулсан 20 компанийн 11 нь хятад эзэнтэй ​ТАНИЛЦ: Эмээлтийн эрхээ түр хасуулсан 20... Link to: СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй Link to: СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр...
Scroll to top Scroll to top Scroll to top