Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана

2022-06-07

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болсон билээ.

Иймд оноо дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлэх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-07 07:39:502022-06-07 07:39:50Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО Link to: БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО Link to: ​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ Link to: ​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ ​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч...
Scroll to top Scroll to top Scroll to top