Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сараас хойш 20 хувь өсчээ

2022-06-09

Дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч ОХУ болон Украины асуудал Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол, мөн БНХАУ цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээ бууруулсан зэрэг нь үнийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлсээр байна.

2022 оны дөрөвдүгээр сард “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 98.48-107.4 ам.доллар/баррель  ханштайгаар худалдаалагдаж байсан бөгөөд энэхүү тосны үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 1110 ам.доллар, дизелийн түлш тонн тутамдаа 1077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллараар нэмэгдэн, АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамд дунджаар 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх, дизель түлшний жижиглэнгийн үнэ 600 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдсэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор АИ-92 автобензинийн гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны наймдугаар сарын 1-ий өдөр хүртэл  “0” хувиар тооцох, Дизель түлшний Онцгой албан татварыг 2022 оны дуустал “0” төгрөгөөр тооцохоор тус тус  шийдвэрлэсэн. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон 2022 оны гуравдугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-ийн удирдлагуудтай хийсэн хэлцэлийн дүнд АИ-92 автобензинийн үнэ тонн нь 1110 ам.доллараас 270 ам.доллараар буурч тонн 840 ам долларын үнээр 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэгдэж байна.

Ингэснээр АИ-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнэ литр тутамд 1200 гаран төгрөгөөр нэмэгдэхээс сэргийлж жижиглэн борлуулалтын үнэ 2390 төгрөг/литр үнээр борлуулагдаж байна. 2022 оны зургадугаар сар гарснаас хойш “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 115.4-120.75 ам.доллар/баррель ханштайгаар арилжаалагдаж дөрөвдүгээр сараас хойш 20%-ийн өсөлттэй байна. Энэхүү дэлхийн зах зээлийн  үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад нийлүүлэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүр тонн тутамд 50 орчим ам доллараар нэмэгдсэн бөгөөд тухайлбал Дизель түлшний үнэ 1095 ам.доллар болж 49 ам.доллараар нэмэгдсэн, Аи-92 авбтобензинийг Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу 840 ам.доллараар импортолж байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-09 08:00:452022-06-09 08:00:45Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сараас хойш 20 хувь өсчээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно Link to: А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг... Link to: Ойрын хоёр хоног дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ Link to: Ойрын хоёр хоног дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ Ойрын хоёр хоног дуу цахилгаантай бороо орж,...
Scroll to top Scroll to top Scroll to top