Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

2022-06-13

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
  • 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

    Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-13 07:54:202022-06-13 07:54:20Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.13-2022.VI.19/ Link to: Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.13-2022.VI.19/ Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.13-2022.VI.1...зурхай Link to: Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна Link to: Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр...
Scroll to top Scroll to top Scroll to top