Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААНА

2022-06-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд төрийн ордны гадаа жагсаал хийж  , ерөнхий сайд  төлөөллийг нь  өөрийн биеэр хүлээн авч  , тодорхой асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амлалт өгсөн. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар   хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргалаа. Бүх шатны сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа  26 асуудлыг авч хэлэлцсэнээс тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргалаа. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай эмүүдийг оруулж өгөх үүрэг өгсөн байна.Түүнчлэн   тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг яаралтай тусламжийн хагалгааг дотоодод хийх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-ны сайд болон ГХЯ-ны сайдад үүрэг өгчээ.  Эдгээрээс гадна   байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрг тэтгэмжийг нэмэгдүүлэг ажлыг даалгасан байна.

Түүнчлэн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэх тал дээр анхаарна. Дархан, Дундговь зэрэг зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа.  Тодруулж хэлбэл  засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй , хүүхдүүд , тэдний ар гэрт тулгамддаг асуудлыг цогцоор нь шийдсэн  гэж салбар хариуцсан  сайдууд мэдээллээ.

 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-15 17:40:362022-06-15 17:40:36ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААНА

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30% нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна Link to: Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30% нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд... Link to: Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган доллар шилжүүлжээ Link to: Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган доллар шилжүүлжээ Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган...
Scroll to top Scroll to top Scroll to top