Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

​МҮБХ-оос шинээр баталсан бөхийн зодог, шуудагны стандартыг танилцуулав

2022-06-20

Монголы үндсэний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан байна. Үүнд,

1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон. Уг шаардлагыг МҮБХ-ноос албан ёсоор томилсон өмсгөл шалгагч нар тав, зургаадугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгаж, зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд өмсгөл шалгагч нараас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх санал ирүүлсэн.

Үүнд,

1. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх,

2. Шуудагны ширээс долоо байх гэсэн хүсэлт ирснийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэсэн гэж Монгол үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-20 15:33:192022-06-20 15:33:19​МҮБХ-оос шинээр баталсан бөхийн зодог, шуудагны стандартыг танилцуулав

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ Link to: Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ... Link to: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна Link to: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд...
Scroll to top Scroll to top Scroll to top