Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

​ОХУ-д АИ-92 автобензин литр нь 3220 төгрөг байна

2022-06-21

Газрын тосны томоохон нийлүүлэгч ОХУ-д АИ-92 автобензиний үнэ өнөөдрийн /2022.06.20/ валютын албан бус ханшаар тооцоход 3220 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь манайд нийлүүлэгдэж буй литр шатахууны үнээс даруй 830 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат хэдий ч УУХҮЯ, Роснефть компанийн хооронд хийсэн хэлцлийн үр дүнд энэ оны 4-6 дугаар сард АИ-92 автобензинийг литр тутмыг нь 2390 төгрөгөөр борлуулсан байна. Хэрэв дээрх хэлцэл хийгдээгүй бол бид АИ-92 шатахууныг нэг литрийг нь дэлхийн зах зээлийн ханшаар 3390 төгрөгөөр худалдан авч хэрэглэх байсан аж.

Гэвч нөгөө талд гадаад зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна. “Brent” маркийн бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн долоо хоногт наймдугаар сард нийлүүлэгдэх нэг баррелийн үнэ 125 долларт хүрч өссөн нь гуравдугаар сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Нэг баррель газрын тосны ханш нэг доллараар өсөхөд нэг тонн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 10 орчим доллараар өсдөг байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-21 07:39:442022-06-21 07:39:44​ОХУ-д АИ-92 автобензин литр нь 3220 төгрөг байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ​Өмнөговь аймагт ‘Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2022’ нээлтээ хийлээ Link to: ​Өмнөговь аймагт ‘Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2022’ нээлтээ хийлээ ​Өмнөговь аймагт ‘Цусны даралт ихсэлтийн... Link to: ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН Link to: ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН
Scroll to top Scroll to top Scroll to top