Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна

2023-11-03

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан 5Ш ажиллагаа өрнөлөө. Шилэн ажиллагааны ахлагчийн хувиар шилэн штабыг байгуулан ажилсан. Үүний хүрээнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын тухай хуульд заасны дагуу 68 нэр төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудаас шахаж шаардсан. Ерөнхий сайдын албан даалгавар гарч, мэдээлэл хариуцагч байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Shilen.gov.mn санг байгуулан ажилсан. Нийтдээ 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэсэн байна. Мөн 123 байгууллагын 550 гаруй багц мэдээлэл нэгтгэжээ. Эдгээр мэдээллийг нэгтгэж, боловсруулж, машинд уншуулах байдлаар shilen.gov.mn сандаа оруулсан. Машинд уншуулна гэдэг нь маш богино хугацаанд шийдвэр гаргана гэсэн үг. Технологи өөрөө авлигал авдаггүй. Өөрийнхөө шийдлээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна. Өнөөдөр АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна. Үүнд 2008-2023 оны үе үеийн дүүрэг, нийслэлийн засаг дарга нарын гарын үсэгтэй газар олголтын мэдээлэл, барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан дүгнэлт, барилгын яам, байгаль орчны яамны шийдвэрээр гардаг тусгай хамгаалалттай газруудын мэдээлэл, төрийн өмчийн компаниудын ТУЗ-ын гишүүдийн нийт мэдээлэл, тендер худалдан авах ажиллагааны мэдээлэл, улсын комисст ажилсан хүмүүсийн мэдээлэл, Засгийн газрын 25 сангийн зарцуулалтын мэдээлэл гээд бүгдийг нь нэгтгээд өгч байна. АТГ бол ачаалалтай ажилдаг. Тиймээс технологи ашиглан инфографик хэлбэрээр тодорхой статистик хэлбэрээр хүргүүлж байна. Хурдан хугацаанд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2023-11-03 22:27:032023-11-03 22:28:20“АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: STOCKHOLM BURGER Link to: STOCKHOLM BURGER STOCKHOLM BURGER Link to: Сэрэмжлүүлэг Link to: Сэрэмжлүүлэг Сэрэмжлүүлэг
Scroll to top Scroll to top Scroll to top