
Сумын Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжийн дагуу замын халтиргаа гулгаа их байгаа тул осол аваар гарах эрсдэлийг бууруулах зорилгоор орчны 50 метр хүртэлх газрын засмал зам явган хүний замын цас, мөс хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 01-ээс 02-ны өдрүүдэд зохион байгуулах мэдэгдлийг байгууллагуудын удирдлагуудад хүргүүллээ.

Гэр хорооллын доторх засмал замын цас мөс хоёр талын хог хаягдал цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулна.

Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тонн бодисыг 11 сая төгрөгөөр худалдан авч 50 уулзварт бодис цацах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.