Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй

2021-10-27

Засгийн газрын зарим сайд өнөө өглөө сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгчээ.


Тэрбээр “Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Халдварын нөхцөл байдлаас хамаарч Хятадын барьж байгаа бодлого ганц манай улсад хамаарагдахгүй. Хил залгаа, хуурай замын боомттой бүх улсад адилхан үйлчилж байгаа. Хятадын боомтын зөвлөлөөс боомтууд дээр маш өндөр хяналтыг тавьж гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх хатуу журмыг барьж ажиллаж байна. Үндсэндээ Хятадад дотооддоо халдвар гаргахгүй байх хатуу бодлогыг барьж байна. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Олимп болох хүртэл гадны айлчлал хүлээж авахгүй байгаа. Дэлхийн аль ч орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад айлчлахгүй байгаа гэсэн үг. Үүнийг бид зөвхөн өөрийн улсдаа хамаатуулж ойлгож болохгүй. Мөн дэлхийн аль ч орноос гаднын оюутныг хүлээж авахгүй байгаа.

Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орнуудаас ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байгаа. Түүнээс улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” гэжээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2021/10/03062021-1622682654-1712420161-battsetseg.jpeg 666 1000 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2021-10-27 16:07:412021-10-27 16:07:41Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Монгол төрийн түүхийн музейг, Чингис хаан музейтэй нэгтгэнэ Link to: Монгол төрийн түүхийн музейг, Чингис хаан музейтэй нэгтгэнэ Монгол төрийн түүхийн музейг, Чингис хаан... Link to: 189 мянган өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө Link to: 189 мянган өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө 189 мянган өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг...
Scroll to top Scroll to top Scroll to top