Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

О.Тулга, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр тулалдана

2021-10-27

AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт найман тамирчин өрсөлдөж байна.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын эрхээ авсан ч Белградыг зорих замдаа Covid-19-ийн халдвар авсан гэдгээ мэдэж, эргэн ирсэн.

51 кг-д өрсөлдсөн Х.Энхмандах эхний тулаанаа Азербайжаны боксчин Масуд Юсифзадатай хийн 4-1 гэсэн харьцаатай ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин түүний ах 57 кг-ын Х.Энх-Амар эхний шатандаа Казакстаны тамирчин Серик Темиржановтой тулалдаж, мөн тэмцээнээ өндөрлүүлэв.

63.5 кг-д Б.Мишээлт эхний тулаанаа Грекийн  тамирчин Василейос Макригианнистай хийж, 5-0 гэсэн харьцаатай ялжээ. Тэрбээр дараагийн шатандаа Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана. Мөн 67 кг-д хүч үзсэн Б.Чинзориг ялалт байгуулсан. Түүний хувьд Гуатемалагийн боксчин Карлос Таборыг ялж, дараагийн шатандаа Италийн Винсензо Мангиасапретэй учраа таарав.

Өнөөдөр/2021.10.27/ 48 кг, 60 кг, 71 кг, 86 кг-ын тулаанууд болно. 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Непалийн Рабин Тапатай, 60 кг-д О.Тулга Тринидад, Тобаго улсын тамирчин Доннел Филиптэй тус тус тулалдана. Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөжээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2021/10/51630007520_95322ee45a_c-800x500-1.jpg 500 800 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2021-10-27 16:14:432021-10-27 16:14:43О.Тулга, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр тулалдана

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: 12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв Link to: 12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв 12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс... Link to: Мэргэжлийн боксын анхны тулаанаа 11 дүгээр сард хийнэ. Link to: Мэргэжлийн боксын анхны тулаанаа 11 дүгээр сард хийнэ. Мэргэжлийн боксын анхны тулаанаа 11 дүгээр...
Scroll to top Scroll to top Scroll to top