ҮРЖЛИЙНХ НЬ ҮЕД ЗАГАС АГНАХ, БАРИХЫГ ХОРИГЛОНО
Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүхийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог.
Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг байна. Хөвсгөл аймаг нь бусад аймгуудтай харьцуулахад загасны хэрэглээ өндөр байдаг. Тиймээс загасны үржлийн үед агнаж барихгүй байх шаардлагатай юм. Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө