Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2022-04-04

“Аялал жуулчлалын үндэсний чуулган” 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн хоёр жил дотоодын аялал жуулчлал зогсонги байдалд орсон. Өнөөдрийн чуулганаар Covid-19-ийн дараах аялал жуулчлалыг хэрхэн сэргээхтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр /2202.04.04/“Аялал жуулчлалын үндэсний чуулган” болж байна. Тус чуулган Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд салбар яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэж онцолсон юм.

Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг чуулган аялал жуулчлалын хамтын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд голчлон анхаарах аж.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/olloo_mn_1619398740_various-geographical-environments.jpg 506 900 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-04 10:48:142022-04-04 10:48:14АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ГОЛ, НУУРЫН МӨС НЭМГЭРСЭН ТУЛ МӨСӨӨР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА Link to: ГОЛ, НУУРЫН МӨС НЭМГЭРСЭН ТУЛ МӨСӨӨР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА ГОЛ, НУУРЫН МӨС НЭМГЭРСЭН ТУЛ МӨСӨӨР ЗОРЧИХГҮЙ... Link to: ЭМЧ МОНГОЛ УЛСАД 300$, БНХАУ-Д 10,000$-ЫН ЦАЛИНТАЙ БАЙНА Link to: ЭМЧ МОНГОЛ УЛСАД 300$, БНХАУ-Д 10,000$-ЫН ЦАЛИНТАЙ БАЙНА ЭМЧ МОНГОЛ УЛСАД 300$, БНХАУ-Д 10,000$-ЫН ЦАЛИНТАЙ...
Scroll to top Scroll to top Scroll to top