Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2022-04-06

Гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслийг боловсруулж , УИХ-д өргөн барьж хэлэлцэхээр болсон. Энэ нь өмнө ч авч байсан арга хэмжээ юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болж  Шинэчлэлийн гэх тодотголтой  Н.Алтанхуягийн засгийн газар бүрдэж байсан. Улмаар 2012 оны 10-р сард “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, Монголбанк гардан гүйцэтгэж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгч болон импортлогч компаниудад төрөөс татаас өгөх замаар үнэ буурсан.Тиймээс их зардал гаргаж үнийг буруулсан байдаг. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан арга замуудаас дурьдвал бага хүүтэй зээл олгосон, нийтдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  7,3 их наяд төгрөгийг хэвлэсэн нь төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гээд олон асуудал бий. Үндсэндээ үе үеийн засгийн газруудын хамгийн алдаатай шийдвэрийн тоонд багтсан үйл явдал юм.  Энэ үйл ажиллагааг тухайн үед МАН хамгийн ихээр эсэргүйцэж байсан ч өнөөдөр “Үнэ тогтворжуулах” хууль батлах хувилбарыг сонгоод байна.

Зах зээлийн эдийн засагтай манайх шиг улсад үнийг  тогтоох хууль  батласнаас  “Үнэ шууд буурна” гэж иргэд ойлгож болохгүй. Үнийг тогтворжуулахын тулд бараа бүтээгдэхүүний тааз үнэ буюу дээд үнийг тогтоох. Ингэхдээ тухайн үйлдвэрлэгч болон  импортлогч зардлаа ямар түвшинд байлгаснаар ашиг орлогоо хэвийн олж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхийг тооцох, мөн иргэдийн цалингийн доод хэмжээ ямар байснаар хэрэглээгээ хангаж чадахыг тооцох зэрэг олон тооцоолол хийсний дараа “Хууль батлана” гэж мэдэгдэх ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм.

Ардчилсан намын Засгийн газрын хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрийг шүүмжлэгч байр суурьтай байсан МАН дахин хэрэгжүүлж, хуульчлахаар болоод байна. Өмнөх  хөтөлбөрийн хэрэгжилт төсөөлж байсан үр дүнд хүрээгүй . Тиймээс энэ удаагийн хууль ч мөн хэт өөдрөгөөр төсөөлж, АН-ын алдааг МАН давтах вий гэсэн айдас их байна. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/277837294_3199207447072037_224883582821407337_n.jpg 619 828 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-06 18:33:272022-04-06 18:33:27АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, АМ МАЛ АРИВЖИНА Link to: ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, АМ МАЛ АРИВЖИНА ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ...зурхай Link to: НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА Link to: НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ...
Scroll to top Scroll to top Scroll to top