Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ

2022-04-07

Манай улс коронавирусийн вакцинд иргэдээ хамруулаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхгүй байхыг уриалж байсан. Вакцин хийлгэсэн бол 2 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг ч анхааруулж байсан. Харин үүний дараа жирэмсэн эмэгтэйчүүдийг  сайн дурын вакцинд хамруулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд вакцины сөрөг нөлөөлөл, ургийн гажиг үүсгэдэг үү гэх асуулт  үүсэж , жирэмсэн эмэгтэйчүүд айдаст автах, жирэмсэн болохоор төлөвлөж байсан эмэгтэйчүүд хойшлуулах, зарим эмэгтэйчүүд үр хөндүүлэх зэргээр олон асуудал вакциныг тойрсон. Тэгвэл Олон улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан 300 мянган жирэмсэн эхийг хамруулсан судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар вакцинаас шалгаалан эх болон урагт хүндрэл, зулбалт, дутуу төрөлтийн гаж нөлөө илэрсэн үр дүн гараагүй  байна.

Вакцин бүхэн өвчин үүсгэгчтэй тодорхой хэмжээгээр холбогддог байна. Өөрөөр хэлвбэл шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцинд  тухайн өвчин үүсгэгчийн тодорхой нэг мэдээллийн маш жижиг хэсгийг авч өөрчилдаг. Үүнийг өвчин үүсгэх чадваргүй, шинж тэмдэггүй болгоод хүний биед тарьдаг. Тиймээс энэ нь өвчин үүсгэх ямар ч боломжгүй гэж тайлбарлалаа

Монгол улс коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг тариулаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2сая 272.551 , 2-р тунд 2.174.793 хүн, дархлаа сэргээх 1 тун д 1сая 33мянга, дархлаа сэргээх 2тун вакцинд 115.765 хүн хамрагдаад байна. Вакцин тариулсанаар өвчний хүндрэл, нас барах эрсдлийг бууруулах эерэг үр дүнд хүрсэн гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/7l4lo9rhs939v1ef02a6meheoj_b.jpg 467 700 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-07 15:57:232022-04-07 15:57:23СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА Link to: НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ... Link to: Танхайрах, суудлын бүс зүүгээгүй зэрэгт сануулах арга хэмжээ авах бол барилгын гадна талбайг халтирч гулгах материалаар хийсэн тохиолдолд торгоно Link to: Танхайрах, суудлын бүс зүүгээгүй зэрэгт сануулах арга хэмжээ авах бол барилгын гадна талбайг халтирч гулгах материалаар хийсэн тохиолдолд торгоно Танхайрах, суудлын бүс зүүгээгүй зэрэгт сануулах...
Scroll to top Scroll to top Scroll to top