УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ “ТҮДГЭЛЗЭХ” ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ
УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин “Залуучуудын тэмцлээр бахархаж, бас дэмжиж байна.Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод урагшлан хөгжих ёстой” гэх толгойтой түдгэлзэнэ гэх мэдэгдлээ албан ёсны хуудсууддаа байршуулсан. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 9 дугаар зүйлд Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуульчласан байдаг. Тодруулбал УИХ-ын тухай хуулийн “9.1.1 гэмт үйлдлийн явцад, эхсүл гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн өөрөө дур мэдэн түдгэлзэх боломж байхгүй, түдгэлзүүлэх шаардлагатайг эсэхийг Улсын ерөнхий прокурор тодорхойлж, УИХ шийдвэрлэх ёстой байдаг гэсэн үг юм.
Өмнө ч хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга энэ аргыг ашиглаж байсан удаатай. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, “өөрөө түдгэлзэх хүсэлтээ өгөх нь хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэж байсан. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түдгэлзэх бус бүрэн эрхээсээ татгалзаж байсан. Энэ асуудал дээр тухайн үед УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж дараах хариултыг өгч байсан.
Энэ үйл явдал 2018 онд болж өрнөсөн. Үүнээс хойш УИХ-ын тухай хуульд 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн нэмэлт өөрчлөлтөөр ч УИХ-ийн гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэж болно гэж тусгаагүй. Тиймээс Ганибалын Амартүвшин гишүүний “өөрийн хүсэлтээр түдгэлгэл” хүсэлт нь хууль ёсны биш. Халдашгүй байдлын дэд хороо, хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан ч гарах дүгнэл нь ойлгомжтой гэсэн үг. Чухам Ганибалын Амартүвшин гишүүн өөрийнх нь хүсэлт хууль ёсны биш гэдгийг мэдэхгүй байсан уу, мэдсээр байж иргэдээс оноо авч, шударга хүн болохыг хүссэн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
УИХ-ЫН гишүүн Амартүвшин 2019-2022 онд Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа олгосон, 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтсан. Энэ нь өмнөх захирлуудын гарын үсэг зурж олгосон, чанаргүй зээлийн нийт дүнгээс бага боловч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр дотны хүмүүстээ зээл олгосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Г.Амартүвгин гишүүний хүсэлтээр түдгэлгүй гэдэг нь тодорхой боллоо. Харин Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хөгжлийн банкинд нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах уу гэдэг асуудал үүсч байна.