Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

БОАЖЯ:ДАРГА НАРЫН УНАЖ БАЙГАА МАШИНЫГ ЗАРЖ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ УНААГ ШИЙДНЭ

2022-04-11

Улсын их хурлаас шууд томилогддог Улсын их хурлын тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд орон нутгийн томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын авто тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод хэрэглэхгүй байхаар боллоо. Энэ жишгийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлсээр олон жил болсон. Зөвхөн УИХ болон хамаарал бүхий төрийн алба бус дүүргүүд, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд ч автомашиныг халах ёстой. Нэг дарга 144 жил таксигаар явах мөнгөөр нэг удаа лексус-570 авч 10 жил унадаг байдлыг бүр мөсөн халах шаардалагатай.

БОАЖЯ өнөөдрөөс эхлэн нийслэл хотод автомашин унахгүй байхаар шийдвэр гаргаад байна. Тус яам нь лексус 570 маркийн 1, ланд крузер 200 маркийн 2, санато-7 маркийн 1, приус маркийн 1 буюу нийт 5 авто машинтай. Эдгээр 5 машины том оврын 2, санато-7 маркийн авто машиныг Төрийн бодлого зохицуулалтын газар шилжүүлж дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Харин үлдсэн ланд 200 маркийн авто машиныг зөвхөн хөдөө орон нутгийн томилолтонд ашигдах юм байна. Маши  зарсан мөнгөөр байгаль хамгаалагч нарыг унааны асуудлыг шийднэ гэдгээ салбарын сайд онцлолоо.

БОАЖЯ 1 машинд л гэхэд 1 сарын хугацаанд  жолоочийн цалин, шатахууны зардалд  3-5 сая төгрөгийн зарцуулдаг юм байна. Мөн эвдрэл гарсан тохиолдолд сэлбэг, хэрэгсэл, үзлэг оношлогоо, өвлийн дугуй гээд машинд шаардлагатай бүх зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. 1 дарга өдөрт хамгийн ихдээ 30 мянган төгрөгөөр таксигаар зорчино гэж тооцвол сард 750 мянган төгрөг болно.

Монгол улсад 2020 оны байдлаар төрд ашигдаж байгаа  нийт 24 мянган автомашин байжээ. ҮҮнээс зардал их гаргадаг буюу дарга нарын хөлгөлдөг 119 автомашиныг сонгож тооцоо хийхэд нэг жилийн хугацаанд 1,7 тэрбум төгрөг болсон байна. Задлаад үзвэл шатахууны зардалд 361 сая, дулаан зогсоол 69 сая, сэлбэг тос, бусад зардал 271 сая, жолоочийн цалинд 1 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Үүний цаана үлдэж байгаа жижиг оврын машинуудын зардлыг нэмвэл бүр их тоо гарна. Эхний ээлжинд том оврыын машин гэж байгаа ч цаашдаа жижиг оврын машинуудыг ч цөөлөх шаардлагатай

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/olloo_mn_1444696855_olloo_mn_1427513519_cars.jpg 450 900 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-11 17:59:022022-04-11 17:59:02БОАЖЯ:ДАРГА НАРЫН УНАЖ БАЙГАА МАШИНЫГ ЗАРЖ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ УНААГ ШИЙДНЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ “ТҮДГЭЛЗЭХ” ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ Link to: УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ “ТҮДГЭЛЗЭХ” ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ... Link to: Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье Link to: Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том...
Scroll to top Scroll to top Scroll to top