Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Азид үнийн өсөлт эрчимжээд байна

2022-04-14

Азид хүнс, эрчим хүчний үнэ өсөж байгаа энэ үед дэлхий дахин инфляцын “олон зэрэг дэгдэлт”-тэй нүүр тулж байна.
АНУ болон Европыг хамраад буй үнийн өсөлтийг Азийн орнууд тойрч гарна гэж үзэж байв. Хэдий тийм боловч БНХАУ, БНЭУ, Индонез, Филиппин, Тайланд, БНСУ зэрэг Азийн улс орнуудын инфляц шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнтэй гараад байна.

Шинэ Зеланд улс лхагва гарагт үнийн өсөлтөөс үүдэн бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хамгийн дээд дүнгээр өсгөжээ.

Харин хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог БНЭУ-д хүнсний болон эрчим хүчний хомсдол нүүрлэж байна.

БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өслөө. Энэ нь медиан тооцооллоос давсан хэвээр байна.

Японы Төв банкны жишиг үзүүлэлт болох шинэ хүнсний бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр тооцон гаргадаг инфляц хоёрдугаар сард 0.6 хувьтай гарсан юм. Энэ нь эрчим хүчний зардлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнд тооцогдож байна.

ОХУ Украины геополитикийн асуудал түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчим хүч, түлшний үнэ өсөж, Азийн үр тарианы нийлүүлэлтэд эрсдэл учруулж байна. Мөн бордоо, тээврийн зардал нэмэгдэж байгаа нь хүнсний үнэд нөлөөлж байгаа аж.

Түүхий эдийн үнэ өссөн нь Азийн хөгжиж буй орнуудын инфляцыг энэ онд нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 3.7 хувьд хүргэхээр байгааг Азийн Хөгжлийн банк энэ сарын эхээр мэдээлж байв.

Манай улсад мөн инфляцийн түвшин хэт өсч 14%-ийг даваад байгаа. Хэдийгээр азийн орнуудад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ өсөх хандлагатай байгаа ч дотооддоо үйлдвэрлэл эрхлэдэг, өргөн хэрэглээний бараагаа дотоосоо хангадаг улс орнууд Монгол улсын инфляцаас харьцангуй бага байгаа юм. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/grocery-cart-082009-1802842724.jpeg 879 1200 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-14 08:02:182022-04-14 08:02:18Азид үнийн өсөлт эрчимжээд байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ Link to: ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал...зурхай Link to: ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2022.IV.18-2022.IV.24 Link to: ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2022.IV.18-2022.IV.24 зурхайДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2022.IV.18-2022.IV.2...
Scroll to top Scroll to top Scroll to top