Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Шүүх: ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорилоо

2022-04-21

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцээд, түүнд 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргалаа. Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм. Харин прокурор түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих саналыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн аж. 

Д.Эрдэнэбилэг нь өнгөрсөн мягмар гаригт “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орж, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт зэрэг том төслүүдэд хэрхэн оролцсон, нийгэмд үүсээд буй асуудал, бизнесийнхээ талаар анх удаа телевизийн ярилцлагад ам нээсэн юм.

Тэрээр “Би улс орондоо аж үйлдвэр хөгжлүүлэхийн төлөө том төслүүдэд оролцож, зээл авч хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр үүсээд байгаа гэнэтийн хүндрэлийг тухайн үед тооцох ямар ч боломжгүй байсан”  гэдгийг тодотгож байсан. Тэрээр цаашид ярих, хийх зүйл их байгаа гэдгээ ч илэрхийлж байсан юм. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/erdenebileg-d-sahal.jpg 500 750 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-21 11:01:422022-04-21 11:01:42Шүүх: ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорилоо

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл дуусахад ДӨРӨВ хоног үлдлээ Link to: Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл дуусахад ДӨРӨВ хоног үлдлээ Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл дуусахад... Link to: Хачигт халдвараас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна Link to: Хачигт халдвараас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна Хачигт халдвараас болгоомжлохыг сэрэмжлүүлж...
Scroll to top Scroll to top Scroll to top