Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ИРГЭДИЙН ӨГСӨН 15 ШААРДЛАГЫН НЭГИЙГ Ч БҮРЭН АГУУЛГААР НЬ ХҮЛЭЭЖ АВЧ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛООГҮЙ

2022-04-21

Залуучууд 4-р сарын 7-ны өдөр төв талбайд тайван жагсаал хийж 15 шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү шаардлагын дагуй төсөвт тодотгол хийж байгаа. Гэвч эдгээр шаардлагыг биелүүлээгүй, аргацаасан байдлаар хандаж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм. Тиймээс хүргүүлсэн шаардлагын биелэлт ямар хэмжээнд байгааг авч үзье.

Шаардлага 1.Нийгмийн даатгалын шимтгэлийг 15-18 хувь хүртэл бууруулж, татварын дарамтыг багасгах

Шаардлагын хариу.Байгууллага болон иргэний төлдөг  Нийгмийн даатгалын хувь хэмжээ хэвээрээ.  1 сая төгрөгөөс доош цалинтай иргэд төлж байгаа нийгмийн даатгалынхаа 50%-ийг буцааж авна. НДШ-ын 50%-ийг буцаан олгохын тулд төсөвт 172 тэрбум төгрөг суулгана.

Шаардлага 2:НӨАТ-ын буцаан олголтын сугалааг зогсоох, буцаан олголтын 2% хувийг 10 хувь болгох

Шаардлагын хариу.НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хэвээр үлдээж, сугалааг зогсооно гэж шийдвэрлэсэн. Иргэд өөрсдийн төлж байгаа мөнгийг өөрсдөө авъя гэдэг зорилгоор энэхүү шаардлагыг хүргүүлсэн ч сугалаагаар дамжин иргэдийн гар дээр очдог хэсэг хувийг төр авахаар болов.

Шаардлага 3. .Цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Бодит байдал. Хувийн цэцэрлэгүүдэд олгох хувьсан зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Тухайн хувийн цэцэрлэг төлбөртэй байх нь эсэх нь тухайн аж ахуй нэгжийн асуудал гэдэг байр суурийг сангийн сайд Б.Жавхлан илэрхийлсэн.

Шаардлага 4. Авилга, албан тушаалын хэрэгт ялын бодлого чангатгах

Шаардлагын хариу.Тодорхой мэдээлэл өгөөгүй

Шаардалага 5. Төр өөрөө хэмнэ

Шаардлагын хариу. Хотод том оврын машин унахгүй, дэд дарга орлогч даргагүй болох, дарга нар бизнес ангилалаар нэсэхгүй, төрийн тусгай албанаас бусад төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй, 10 ТӨК-иудыг татан буулгах  зэрэг хэмнэлтийг гаргаж ирсэн. Гэвч төрд тэвчиж болох зардал олон бий гэдгийг эдийн засагчид онцолж байгаа.

Шаардлага 6. Аж, ахуй нэгж байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, зээлийн бодлогыг ард иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах

Шаардлагын хариу. Тодорхой хариулт өгөөгүй. Хүнс нөөцлөх зорилгоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Бусдаар ААН-үүдийг дэмжих талаар асуудал хөндөөгүй.

Сонгуулийн хар машиныг халах, Олон улсын төлбөр тооцооны системийн үйлчилгээнд Монгол улсын төлбө хүлээн авах боломжийг нээж өгөх, Иргэд олон нийтийг мэдэх эрхээр нээлттэй болгох зэрэг олон шаардлагад тодорхой хариулт хэлээгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гал намжаасан, түр зуурын шийдвэр гаргахгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч энэ удаагийн жагсаалаас гарсан шийдвэр, шаардлагын хариуг түр зуур аргацаасан, богино хугацааны шийдвэр гэж дүгнэж байна. НДШ-ын 50%-ийг эргүүлэн олгох мөнгөөр сургууль, цэцэрлэг, үйлдвэр барих боломжтой байсан гэж үзэж байгаа юм.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/жагсаал.jpg 486 1080 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-21 17:49:252022-04-21 17:49:25ИРГЭДИЙН ӨГСӨН 15 ШААРДЛАГЫН НЭГИЙГ Ч БҮРЭН АГУУЛГААР НЬ ХҮЛЭЭЖ АВЧ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛООГҮЙ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ​Жагсаалт: Хувьчлах, нэгтгэх, татан буулгах төрийн өмчит компаниудын нэрс Link to: ​Жагсаалт: Хувьчлах, нэгтгэх, татан буулгах төрийн өмчит компаниудын нэрс ​Жагсаалт: Хувьчлах, нэгтгэх, татан буулгах... Link to: Гар утас худалдан авахдаа анхаарах 6 зүйл Link to: Гар утас худалдан авахдаа анхаарах 6 зүйл Гар утас худалдан авахдаа анхаарах 6 зүйл
Scroll to top Scroll to top Scroll to top