Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛЛОО

2022-04-25

Өнөөдөр УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягыг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн. Энэ дагуу  АТГ-д  дууддагдаж, ялагдагчаар татах болсон үндэслэлтэй танилцлаа. Тэрээр өөрийгөө гэм буруугүй, эрх баригч намын зохиолын дагуу энэ үйл ажиллагаа болж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ долоо хоногт Улсын ерөнхий прокуророос хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн нэрийг УИХ-д оруулж ирэх магадлалтай байна. Тэдгээр гишүүдэд УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн нэр багтаж байгаа. Тэрээр яллагдагчаар татах болсон үндэслэлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч хөгжлийн банкны асуудлаас болж дуудагдаж байгаа болов уу гэх таамаглал олон нийтийн дунд байна. Гэвч тэрээр “Намайг ерөнхий сайд байх үед хөгжлийн банкнаас хууль дүрмийн дагуу, хөгжлийн зээл гарсан” гэдгийг мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-д мэдүүлэг өгөөгүй. Яллагдагчаар татах үндэслэл бүхий 10 гаруй хуудас бичиг баримт ирсэн. Лхагва гарагт өмгөөлөгчийн хамт ирж бичиг баримттай бүрэн танилцана гэдгээ мэдэгдлээ. Өнөөгийн болж байгаа үйл явц нь сөрөг хүчнээс  эрх баригч намын шийдвэр, үйл ажиллагааг хүчтэй шүүмжлэж байгаа гишүүнийг дуугүй болгох гэсэн МАН-ын бодлого гэдэг байр суурьтай байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгын ашигыг 2 компанид бус  33%-ийг Орхон аймгийн иргэдэд олгох, 33%-ийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг болох ёстой гэсэн тогтоолын төслийн өргөн мэдүүлсэн. Энэ ч яллагдагчаар татахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм.

Тэрээр цаашид шалгалтын бүх үйл явцад өөрт байгаа баримтуудыг өгч, хууль хяналтын байгууллагад туслалцаа үзүүлнэ гэлээ. Бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгагдах асуудал нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас үл хамааран УИХ шийдвэрлэнэ. Энэхүү хэрэг цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/gg.jpg 355 625 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-25 18:58:122022-04-25 18:58:37УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛЛОО

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД LRT БУЮУ ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА Link to: НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД LRT БУЮУ ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД LRT БУЮУ ХӨНГӨН... Link to: ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн Link to: ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн зурхайЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал...
Scroll to top Scroll to top Scroll to top