Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ИРГЭН БҮРТ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2022-05-02

Өнөөдрөөс эхлэн иргэдэд тоон гарын үсэг олгох ажил эхлэж байна. Ингэснээр аливаа үйлчилгээ авахад хурууны хээ уншуулах бус цахим гарын үсгээ ашиглан авдаг болно гэсэн үг юм. Мөн цаашдаа биечлэн очиж гарын үсэг зурахгүйгээр тоон  гарын үсгээ солилцож цахимаар гэрээ байгуулах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5,8 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа юм байна.

Өнөөдрөөс эхлэн Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. ҮҮний хүрээнд Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэнэ гэж тусгасан. Өнөөдрөөс эхлэн нийслэл болон аймгуудад  3 төрлөөр тоон гарын үсгийг олгож эхэллээ.

  1. Иргэн улсын бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, есөн дүүрэг, үйлчилгээний төвөөр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд үнэгүй олгонр
  2. Киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож байна
  3. Гар утасны аппликейшнаар тоон гарын үсэг авах боломжтой юм байна. Цаашдаа хороодуудаар дамжуулан олгоно гэж мэдэгдлээ.

Тоон гарын үсгийн шилжилт 5,8 тэрбум төгрөгийн төсөвтэй.Тоон гарын үсэг нь  256 тэмдэгтэй алгиритм өгөгдлөөс бүрддэг. Үүнийг тайлж унших программын аюулгүйболон үйл ажиллгааны урсгал зардалд дээрх 5,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Иргэдийн дунд E-mongolia, регистерийн дугаар, баталгаат гарын үсэг, цахим үнэмлэх гээд тухайн хүний хувийн мэдээллийг агуулж байгаа олон зүйл байхад тоон гарын үсэг нь үр ашиггүй зардал гэж үзэж байгаа хэсэг бий. Гэвч албаны эх сурвалжаас “Хувь хүний мэдээллийг баталгаажуулсан хамгийн боломжит”арга гэдгийг хэлж байгаа юм. 

2023 ОНООС ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Тоон гарын үсгин 16-аас дээш бух насны хүн авна. Цаашдаа 5 5 жилийн зайтай  хугацааг нь сунгуулах юм байна. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд ч консулын газраар дамжуулан тоон гарын үсэг авах боломжтой. Ингэснээр үйл ажиллагаа жигдэрсний дараа Монголд байгаа хүнтэй гэрээ байгуулах, ямар нэгэн төрийн үйлчилгээ авахад саадгүй болох юм байна. 2023  оноос цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтрэх юм байна.

Тоон гарын үсэг аваагүй тохиолдолд одоогийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй. Гэвч цаашдаа банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын газрууд, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тоон гарын үсэг шаардлагатай болно гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрөөс цахим шилжилтийн багц хууль хэрэгжиж эхэлснээр тоон гарын үсэгнээс гадна Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх боломж бүрдсэн.  

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/05/p1ckccg257am51489danj4j5u93.png 396 900 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-02 12:25:302022-05-02 12:25:30ИРГЭН БҮРТ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Бүх иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ Link to: Бүх иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ Бүх иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх... Link to: Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба гарагт авна Link to: Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба гарагт авна Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба...
Scroll to top Scroll to top Scroll to top