Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо маргааш хуралдана

2022-05-03

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай байхаар тусгасан.

Энэ дагуу Цалин хөлс тогтоох аргачлалыг боловсруулж, 2022 оны хоёрдугаар сарын 10-нд Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо(ХНТГТҮХ) баталсан юм. Гэвч энэ нь бодит байдал уурхайчдын илүү цагийн хөлсийг тооцохгүй байх, тооцсон тохиолдолд үндсэн цалинг бууруулах зэрэг зөрчлийг бий болгож, салбар даяар үл ойлголцол үүсгэсэн гэдгийг өчигдөр Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчнй эвлэлийн холбоо болон зарим байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлж, ХНТГТҮХ-г яаралтай хуралдуулж, Цалин хөлс тогтоох аргачлал өөрчлөлт оруулахыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяагаас шаардсан билээ.

Хариуд нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа ХНТГТҮХ-г маргааш буюу Лхагва гарагт хуралдуулахаар болсноо өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр “Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна.

Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү” гэжээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/05/cccc.jpg 448 451 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-03 07:38:592022-05-03 07:38:59Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо маргааш хуралдана

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ Link to: Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо... Link to: Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд Link to: Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим...
Scroll to top Scroll to top Scroll to top