Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ЗУРГААДУГААР САР ХҮРТЭЛ АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 2390 ТӨГРӨГӨӨ “БАРИНА”

2022-05-03

УУХҮЯ ОХУ-ын Роснефт компанитай хийсэн гэрээ хэлцлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг ирэх зургаадугаар сар хүртэл 25 хувийн хямралтай үнээр худалдан авахаар тохиролцсон. Ингэснээр 5,6-р сард шатахууны үнэд өөрчлөлт орохгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг салбарын яам мэдээллээ. Гэхдээ  шатахууны үнэ цаашид   нэмэгдэхгүй гэх баталгааг өгөхгүй байна.  

Тодруулбал, Монгол улс газрын тосны бүтээгдэхүүнийг  4-р сард АИ92 шатахууны нэг тонныг нь 1110 ам.доллараар буюу литр тутмыг нь 3330 төгрөгийг өртөгөөр оруулж ирдэг. Харин тус гэрээ хэлэлцээрийн үр дүнд үнийг 25 хувиар бууруулж 1 тонныг нь 840 ам.доллараар тооцож литр тутамд нь 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрдэж байгаа буюу одоо байгаа үнээ 6-р сар хүртэл” барих“ боломж бүрдэж байна. Дизель түлшний үнэ 25 хувиар буурч  литр тутам нь 3714 төгрөгийн өртөгтэй орж ирдэг байсан түлшийг иргэдэд 3380 төгрөгөөр худалдана гэлээ.

Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 7,8 жилд байгаагүй өсөлтийг үзүүлж АИ92 шатахуун гэхэд 2021 онд 71.3 хувиар өссөн, 2022 оны эхний 4 сарын байдлаар 45 хувиар өссөн . Ийнхүү газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор дэлхий дахинд бий болсон үнийн өсөлт шууд байдлаар нөлөөлж байгааг онцлон хэллээ.  Тус хэлэлцээрийн үр дүн зөвхөн хоёрхон сар үргэлжилж, ирэх 6-р сараас дахин шатахууны үнэ өсөх нөхцөл байдал үүсэж байна:

Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг энэ оныг дуустал тэглэсэн. Дизель түлшний үнэ 4-р сард литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Хэрвээ онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байсан гэх уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас  мэдээллээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/05/Capturllllll.jpg 421 566 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-03 11:47:402022-05-03 11:49:51ЗУРГААДУГААР САР ХҮРТЭЛ АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 2390 ТӨГРӨГӨӨ “БАРИНА”

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд Link to: Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим... Link to: Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН 14% НЬ СТАНДАРТ БУС, 19% НЬ БҮРТГЭЛГҮЙ БАЙНА Link to: Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН 14% НЬ СТАНДАРТ БУС, 19% НЬ БҮРТГЭЛГҮЙ БАЙНА Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН...
Scroll to top Scroll to top Scroll to top