Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН 14% НЬ СТАНДАРТ БУС, 19% НЬ БҮРТГЭЛГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүн Н.Учрал, Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Б.Бейсен тэргүүтэй 21 гишүүн эмийн стандартад хяналт тавих иүр хороо байгуулах санал гаргалаа. Монгол улсын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй байна. Тиймээс эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулахын тулд “Хянан шалгах Түр хороо” байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Үндэсний Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас 84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Энэ нь стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэсэн үг юм. Мөн эмийн чанарт хийсэн шалгалтаар монгол улс дотооддоо үйлдвэрлэж байгаа эмийн 18,6%, импортын эмийн 6,1% нь стандартын шаардлаг хангаагүй гэж гарчээ. Мөн зах зээлд байгаа нийт эмийн 14% нь стандартын бус, 19% нь бүртгэлгүй эм эзэлж байна. Энэ нь Монгол улсад байгаа эмний чанар стандарт ямар хэмжээнд байгааг харуулж байна.
Эмтэй холбоотой асуудал нь нийт хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Одоогийн байдлаар ямар ямар эмийн үйлчилгээ хангалтгүй байгаа вэ гэдэг судалгаа монгол улсад байхгүй. Тиймээс түр хороо байгуулах хүсэлтэй гишүүд “Монгол улсад худалдаалагдаж байгаа эмүүдийн дээжийг гадаадын лабораторид” шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв уг тогтоолын төсөл батлагдвал эхний ээлжинд тоног төхөөрөмжийн дутагдалд орсон эмийн лабораторийг сайжруулах, эм үйлдвэрлэлийн явцад хяналт шалгалтын чангаруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Монгол улсын эмнэлэгүүдэд антибиотикт тэсвэртэй халдварт өвчин маш их гардаг гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн. Гэвч тэр халдварын дарах антибиотик монгол улсад байхгүй. Мөн эрүүл мэндийн салбарын төсвийн нилээд хэсгийг чанаргүй эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдаж авсаар өдийг хүрчээ. Эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо өндөр байдаг нь чанаргүй эмтэй шууд холбоотой гэдгийг онцлож байна.
Нийт эмийн 14 хувь стандарт бус, 19% нь бүртгэлгүй гэдэг нь эмүүдийн 33% нь ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой гэсэн үг. Монгол улсад эмийн чанар хангалтгүй гэдгээс гадна өндөр үнэтэй гэдэг нь шалгалтаар илэрсэн. :Монгол улсад эмийн үнэ олон улсын жишгээс 5,4-15,6 дахин өндөр үнэтэй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн үнэ импортолсон үнээс буюу гадаадаас татан авсан үнээсээ 10-82%-иар үнэтэй зарагдаж байгааг аудитын тайланд онцлосон байна. Тиймээс эмийн чанар болон үнийн асуудалд нэгдсэн нэг тогтолцоо шаардлагатай байна.