Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ

2022-05-05

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн болохыг azerisport.com мэдээлжээ. Энэ талаар Монголын Жүдо Бөхийн Холбооноос тодруулахад үнэн болохыг хэлсэн юм.

Саиед Моллай энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тус улсын нэрийн өмнөөс барилдах эрхээ авсан байна. 

Саид Моллай Иран улсад төрсөн, Азербайжан гаралтай бөгөөд 2019 оноос хойш Монголын шигшээ багт харьяалагдаж байгаа юм.

Үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу “Манайд олон авьяаслаг залуус байгаа ч Олимпын аварга Элнур Мамедлигийн дараа хэн ч медаль авч чадаагүй. Саиед Моллай дэлхийн хэмжээний тамирчдын нэг бөгөөд 81 кг-ын жинд амжилт үзүүлэхэд тусалж, энэ жинд өрсөлдөх залуусын хөгжил дэвшилд тустай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Саиед Моллай Акербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон талаараа “Монгол Улстай байгуулсан гэрээ дууссаны дараа би Азербайжаны холбоонд хүсэлт гаргасан ба тэд эх орныхоо төлөө тоглох болсонд баяртай байна гэсэн. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны олимпод үр дүнд хүрэхийн тулд би чадах бүхнээ хийх болно” хэмээн ярьжээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/05/60fff33c0099a.jpeg 625 900 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-05 11:47:072022-05-05 11:47:07Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ЭЕШ-ЫН ХУВААРЬ ГАРЛАА Link to: ЭЕШ-ЫН ХУВААРЬ ГАРЛАА ЭЕШ-ЫН ХУВААРЬ ГАРЛАА Link to: “Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой” Link to: “Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой” “Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн...
Scroll to top Scroll to top Scroll to top