Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой”

2022-05-05

Олон улсын Эх баригчдын өдөрт зориулсан зөвлөлдөх уулзалт боллоо.

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын гишүүд, НҮБ Хүн амын Сан, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Олон улсын эх баригчдын өдрийг энэ жил манай улс “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ, эх нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж байгаа эх баригч нартаа эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлж, өнгөрсөн 100 жил эх барихын тусламж, үйлчилгээнд түүхэн ололт амжилтуудыг бүрдүүлсэн он жилүүд болсныг дурдлаа.

Мөн цар тахлын халдвар эх, нярайн өвчлөл эндэгдлийн шинэ шалтгаан болсон хүнд үед ч эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулахад тэдний эрүүл мэндийг хамгаалах хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эх баригч нартаа талархал илэрхийллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Бьёрн Андерсон ирүүлсэн мэндчилгээндээ эхийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 87 хувийг олон улсын стандартын дагуу сургагдсан эх баригч үзүүлэх боломжтой гэв. Иймээс эх баригчийг олон улсын стандартын дагуу сургаж, ажлын байрны бүрэн тодорхойлолтын дагуу ажиллуулах нь чухал болохыг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн эх баригч нарыг дэмжих дэлхийн стратегийг танилцуулав.

Эх баригч нарт хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг улам бууруулж Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтойг онцоллоо.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/05/Capture.jpg 495 680 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-05 19:04:082022-05-05 19:04:08“Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой”

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ Link to: Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг... Link to: 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна Link to: 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр...
Scroll to top Scroll to top Scroll to top