Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ӨӨРӨӨ БАРЬЧИХААД ТҮҮНИЙГЭЭ НОТАРИАТААР БАТЛУУЛДАГ БАЙДЛЫГ ХАЛАХ ЁСТОЙ

2022-05-11

Иргэний үнэмлэхээ өөрөө барьчихаад түүнийгээ нотариатаар батлуулдаг, цахим үнэмлэх, тоон гарын үсэг нэртэй хэдий ч цаасаар нотолж байж төрийн үйлчилгээ авдаг систем иргэдийг бухимдуулдаг. Тиймээс нотариатын үүрэг чиглэлийг тодорхой болгож, улсын бүртгэл нь батлаад тамгалчихсан , төр нь бүртгээд авчихсан материалыг дахин баталгаажуулахыг халах шаардлагатай байна.

 Угтаа бол нотариат  иргэдийг ямар нэг залилан мэхлэлт, санхүүгийн алдагдалд орох, шударга бусаас сэргийлэх , цаашлаад төрийн үйлчилгээ авахад баталгаа болдог , хуулиар зөвшөөрсөн эрсдэлээс хамгаалах бүхий тогтолцоо. Гэвч Монгол улсад энэ үйлчилгээ хэт хавтгайрч , иргэдийн цаг хугацаа, хэтэвчнээс “шимэгчилдэг “ хэрэггүй шахам үйлчилгээ болж хувираад байна.Эцсийн дүндээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоодог нэг ч нотариат байхгүй , зөвхөн бичиг баримтын хуулбар цаасан дээр тамга дарж, мөнгө хураадаг  төдий үндсэн үүрэг чиглэлийн дагуу ажилладаггүй нотариатын газруудыг татан буулгах шаардлагатай гэж иргэд үзэж байна.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлсэнээр нийслэлийн хэмжээнд одоогоор 190 нотариарт албан ёсны зөвшөөрөлтэй байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 42, Чингэлтэй дүүрэгт 38, Баянголд 36, Баянзүрх пдүүрэгт 27 , СХД-т 21, Хан-Уул ддүрэгт 18, Налайх , Багануур, Багахангайд нийт 7 нотариат үйл ажиллагаа явуулдаг байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар  зайлшгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулдаг байж болно. Тэгвэл нотаратын газруудыг халах, үйл ажиллагааг нь зогсоох асуудал байж болохгүй, харин үйл ажиллагаа  чиглэлийг илүү тодорхой болгож өгөх ёстой гэж үздэг. Үндсэндээ ямар бичиг баримтыг наториатаар батлах, батлахгүйг ялгаж салгадаг болох шаардлагатай гэсэн үг юм.

Угтаа бол Монгол улс цахим үндэстэн болж байгаагаа зарлаж , е-mongolia гэх томоохон платформыг хөгжүүлж төрийн үйлчилгээ ч цахим руу шилжиж байгаа. Гэтэл энэ мэтээр улсын бүртгэл нь батлаад тамгалчихсан , төр нь бүртгээд авчихсан материалыг дахин баталгаажуулсан дампуу системийг халах, үүрэг чиглэлийг тодорхой болгох шаардлагатайг санууллаа.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-11 18:15:142022-05-11 18:18:19ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ӨӨРӨӨ БАРЬЧИХААД ТҮҮНИЙГЭЭ НОТАРИАТААР БАТЛУУЛДАГ БАЙДЛЫГ ХАЛАХ ЁСТОЙ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ХӨГЖЛИЙН БАНК 800 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАМПУУРУУЛНА Link to: ХӨГЖЛИЙН БАНК 800 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАМПУУРУУЛНА ХӨГЖЛИЙН БАНК 800 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХГҮЙ БОЛ... Link to: Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ Link to: Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ
Scroll to top Scroll to top Scroll to top