У.ХҮРЭЛСҮХ: АЛИЙН БОЛГОН БИД АЙЛААС ДАВСАА ГУЙЖ АМЬДРАХ ЮМ БЭ
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр улсын их чуулганы хуралдаан дээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдэгдэл хийлээ. НҮБ-ын судалгаагаар МОнгол улсын нийт хүн амын 20% нь хангалттай шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь батлагджээ. Хүнсний асуудлыг УИХ, ЗГ-ийг тусгайлан хэлэлцэх ёстой төрийн тэргүүн үзжээ. Тиймээс “Хүсний хангамж, Аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Одоогийн байдлаар Монголчууд гурил, мах, төмсийг эс тооцвол бусад хүнсний бүтээгдэхүүний 50 гаруй хувийг гадаадаас импортлож байна. Монгол улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан, генийн өөрчлөлттэй хүнс ихээр хэрэглэж байна гэж ярьдаг ч хэрэглээнээс хасаж чадахгүй байсаар байна. Монгол улс Гурилан бүтээгдэхүүний 33%, Өндөг 50%, Хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний 40%, жимс жимсгэнэ 96,7%, Загас будаа, элсэн чихэр, тахианы мах, ургамалын тос, хүнснгий давсыг 100% гадаадааас импортлон хэрэглэж байна. 2021 онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүн импортоор худалдан авсан байна.
Монгол халдварт бус өвчин буюу хорт хавдар, бусад тарлийн өвчнөөр нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Энэ бол хүрээлэн буй орчноос гадна идэж, хэрэглэж байгаа хоол хүнстэй шууд хамааралтай. НҮБ-ын судалгаагаар МОнгол улсын нийт хүн амын 20% нь хангалттай шим тэжээлтэй хоолл хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь ыатлагдсан. Энэ ч утгаараа Монгол улс Humgry map буюу Өлсгөлөнгийн жагсаалтанд Африкийн улсуудтай адил түвшинд эрэмблэгдэж байгаа юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр Хүнсний аюүлгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарчээ. Тиймээс Монгол улсын ерөнхийлдөгч Ухнаагийн Хүрэлсүх аюулгүй хүнс хэрэглэхийн тулд “Хүнсний хангамж, Аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг өрнүүлэх саналыг гаргалаа.
Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хүнсний аюулгүй байдлыг асуудлаар хуралдсан. Өнөөдөр энэ асуудлаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудлыг хөндөж байгаа нь Монгол улсын хүнсний аюулгүй байдалд ноцтой хэмжээнд хүсэн болов уу гэх гэ хардлага олон нийтийн дунд байгаа юм.Үүнийг ч Ерөнхийлөгчийн хэлсэн “Хүнээ хамгаалъя гэвэл хүнсээ сайжруулах шаардлагатай” гэдэг үг илтгэж байгаа юм. Монгол улсын хүнсний аюулгүй байдал 90 гаруй хувиар алдсан гэх албан бус мэдээлэл ч гараад байна. Монгол улсын ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой саналыг гаргаж, чиглэлийг УИХ, ЗГ-т өглөө. УИХ болон Засгийн газар энэ асуудалд хэрхэн анхаарах нь ирэх өдрүүдэд тодорхой болно.