БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН 62,1% НЬ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Монгол улсад бүртгэлтэй 178 мянган ААН бүртгэлтэй байдгаас цар тахлын улмаас ердөө 56,8 мянга нь л үйл ажиллагаагаа хэвийн хадгалаж байна. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн дунд татвартын өр төлбөрийн нөхцөл байдлын судалгаа хийсэн байна. Нийт оролцсон бизнес эрхлэгчдийн 62,1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй байна. Тиймээс энэ цаг үед засгийн газраас татварын хэвийн бодлого хэрэгжүүлэх нь тохиромжгүй гэж үзэж байна.
178 мянган ААН-үүдээс 56,8 мянга нь цар тахлыг даван гарсан. Гэвч үйл ажиллагаа нь тогтворжиж амжаагүй, НДШ, НӨАТ, газрын төлбөр, түрээсийн төлбөр гэх мэт зардлын доороос босч чадахгүй байна. Үүнээс цар тахал ААН-үүдэд хэрхэн нөлөөлснийг харж болно. МҮХАҮТ-аас 133 бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны үр дүнгээс дурьдвал татварын өр, төлбөр, үүсэхэд нөлөөлөсөн гол хүчин зүйлсийг судалгаанд оролцсон ААН-үүдийн 62% цар тахлын дараалсан хөл хорио хязгаарлалтууд, 57% нь хил боомтын удаашрал хүндрэлтэй холбогдуулан тээврийн нөхцөл муудсан гэж хариулсан байна. Татварын өр төлбөртэй аж ахуй нэгжүүдийн 62,1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, 24% нь компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл татвар төлөх хугацааг сунгах, 11,5% нь татварын тодорхой хувиар хувааж төлөх хуваарь гарган төлөх боломж олгохыг хүссэн байна.
ААН үйлдвэрлэл эрхлэгчдийг НӨАТ-аас хөнгөлөж чөлөөлөх тохиолдол их гардаг. Хамгийн сүүлд л гэхэд засгийн газар үнэ тогтворжуулах бодлогын хүрээн Ургамлын тос, элсэн чихэр будаа импортдлогч компаниудыг НӨАТ-аас чөлөөлсөн. НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого нь буруу байгаа нь тэгш бус байдлыг үүсгэж байна гэж дүгнэж байна.
Судалгааны үр дүнд үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл барилга, боловсрууоах үйлдвэр, худалдааны салбарын бизнес эрхлэгчид төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь судалгаагаар батлагдаад байна. Харин уул уурхай, олборолт, хөдөө аж ахуй болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгжүүдэд татвар талах хугацааг хойшлуулах шаардлагатай гэсэн үр дүн гарсан байна. Үндсэндээ худалдаа эрхлэгчийн эрэлт буурсан, бараа бүтээгдэхүүн, тээвэр ложистикийн салбар бүхэлдээ хямарсан байгаа энэ үед өнөөгийх шиг татварыг төлж, хүн цалинжуулан бизнес эрхлэнэ гэдэг ААН-д том дарамт болж байна гэдгийг хэлж байгаа юм.