УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС

Умайн хүзүүний хорт хавдар Монгол улсад зонхилон тохилддог 10 хорт хавдрын эхний 5-рт эрэмблэгдэж байна. 2020 онд 480, 2021 байдлаар 312 тохиолдол бүртгэгдсэн байна. Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын өвчлөлийн 2-рт нэрлэгдэж байна. Жилд дунджаар 150 гаруй  эмэгтэй умайн хүзүүний хорт хавдар оношоор нас барж байна. ҮҮний шалтгаан нь иргэдийн 50% нь хожуу шатандаа оношлогдож байгаатай холбоотой. ӨЭМТ-үүд дээр умайн хүзүүний эсийн шинжилгээ авдаг болсон учраас анхан шатны эмнэлэг дээр эрт илрүүлэх боломж байгаа юм байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэж болох хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал бэлгийн замын халдварт өвчин, жирэмснээс хамгаалах эм удаан хэрэглэх, олон бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн хавьтагч нь өөр олон хавьтагчтай байх, бэлгийн харьцаанд эрт орох, тамхи татах зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Дээрх зан үйл байгаа бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаг болох шаардлагатай. Хамгийн өндөр эрсдэл нь хүний хөхөнцөр вирус байдаг байна. Дэлхийн 22 орны 1000 1000 эмэгтэйд хүний хөхөнцөр вирусийн халдвар байгаа эсэхийг шинжилэхд 99,7%-д нь халдвар илэрсэн байна. Тархалтын хувьд хүн амын 80% нь энэ вирусийн халдвартай гэж үздэг байна.

Хүн амын 80%нь хөхөнцөр вирусийн халдвартай бол хорт хавдраар өвчлөх эрсдэл мөн өндөр гэсэн үг. Дэлхий дахинд хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд оруулж эмэгтэйчүүдээ дархлаажуулдаг жишиг байдаг. Одоогоор Монгол улс энэхүү вакциныг товлолт вакцинд оруулаагүй байна. Гэвч сайн дурын үндсэн дээр 9-14 насны охидод 2 тунгаар хийлгэх боломжтой юм байна. Харин бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдэд 30%-ийн хамгаалах үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ.