Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

МОНГОЛ УЛС ГЭРЧИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГОГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН

2022-05-19

Гэр бүлийн хүчирхийлэл, хүн амь, зам тээврийн осол гээд бүхий л гэмт хэрэг зөрчилд гэрч болох нь өөрийгөө эрсдэлд оруулдаг учраас урьдчилан сэргийлэхэд хүндрэл үүсэж байна. Бусдад тусалж, цагдаад дуудлага өгөх сонголт хүн бүрд төрж байгаа ч гэрч болсон л бол махлуулдаг, цагдаагийн газар дуудаж залхаан цээрлүүлж байна. Тиймээс гэрчийг хамгаалж, хүндэтгэлтэй ханддаг болох бүр цаашилбал урамшуулал олгодог болох нь хэргийн илрүүлэлт, үр дүнд сайнаар нөлөөлөхийг хөтөлбөр онцолж байна.

Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг үг монголчуудын зан үйл, амьдрал ахуйтай салшгүй холбогдож ирсэн нь гэрчийн тухай ойлголтыг орвонгоор нь эргүүлж байна. Угтаа бол хөндлөнгөөс оролцож байгаа зүйл огт биш. Харин ч гэмт хэргийн улмаас учирч болох эрсдэлийг багасгаж байгаа иргэний үүрэг юм. Учир нь аливаа хүчирхийлэл үйлдэж байгаа үед хөрш нь цагдаад мэдээлэл өгөх нь иргэн хүний хуулиар зохицуулсан үүрэг юм. СХД-ийн дугаар хорооны оршин суугч эхнэрийнхээ дүүгийн 4 настай хүүхдийг хутгалж, 10 настай хүүхдийнхээ гарыг тасалсан ноцтой хэрэг гарч байсан. Хэрвээ хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн бол ийм ноцтой хэрэг гарахгүй байх боломж байсан. Тиймээс гэрч ямар чухал гэдгийг үүнээс харж болохоор байгаа юм.

Нөгөө талдаа Монгол улсад гэрчийг хамгаалах хууль байдаг ч хангалттай түвшинд хамгаалж чадахгүй байна. Хөрш айл нь хүүхдээ хүчирхийлж, зодож, танхайрч, гэртээ хүчирхийлэл үйлдэж байхыг мэдээлсэн тохиолдолд дараа нь өөрөө заналхийлэлд өртдөг олон тохиолдол бий. Гэмт этгээд хэргийн материалтай танилцахад л хэн мэдээлэл өгсөн нь ил тод байдаг учраас гэрчийг хамгаалах тогтолцоо сул байгааг харуулж байна.

Хөрш нь хүчирхийлэл үйлдэж байгааг цагдаад мэдээлж иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө цагдаад дуудагдаж, шийтгүүлдэггүй байх ёстой. Харин ч эсрэгээрээ мэдээлж гарч болох эрсдэлт гэмт хэргээс сэргийлснийхээ төлөө урамшуулал авдаг байх ёстой. Нөгөө талдаа гэрчийн мэдүүлгээр хэрэг илрүүлэхээс илүү өгсөн мэдээлэлд нь үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь цагдаагийн үүрэг юм.

Гэмт үйлдэгдэж байгаа газруудад гэрч болж тухайн гэмт хэргийг цагдаад мэдээлэх боломж олон тохиолдож байна. Гэвч тэднийг хамгаалж, эргээд эсрдэлд оруулахгүй гэх баталгаа байхгүй учраас олон гэмт хэрэг илрүүлэлт нь удааширч, гэрчгүйн улмаас хаагдах, бүр цаашилбал хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох аюул гарсаар байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/130f8013b40014696f2ee3e1e4ebf28c.jpg 526 796 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-19 18:20:342022-05-19 18:20:58МОНГОЛ УЛС ГЭРЧИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГОГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС Link to: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН... Link to: Жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн мэдлэггүй хүүхдүүд цахилгаан дугуй унаж байна Link to: Жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн мэдлэггүй хүүхдүүд цахилгаан дугуй унаж байна Жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн...
Scroll to top Scroll to top Scroll to top